Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа

Энэ удаагийн зөвлөгөөний хүрээнд Захиргааны байгууллага, түүний албан тушаалтнаас гаргасан захиргааны акт /Захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр, эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагаа болон захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэр/ иргэн таны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн буюу зөрчсөн тохиолдолд хэрхэн эрх, ашгаа хамгаалуулах талаар мэдээлэл хүргэхийг зорьлоо.

 

 Юуны өмнө иргэн, хуулийн этгээд нь Захиргааны байгууллага, албан тушаалтнаас хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь хөндсөн хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байгаа бол эрхээ зөрчигдсөнөөс хойш буюу эсхүл энэ тухай мэдсэнээс хойш 30 хоногийн дотор уг актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол гаргах эрхтэй.

 Дээд шатны байгууллага нь уг гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор таны гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж, хариу өгөх үүрэгтэй ба ийнхүү иргэн, хуулийн этгээдийн гомдлоор дээд шатны байгууллага гомдлыг хянан хэлэлцэх энэхүү үе шатыг захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж нэрлэдэг.

Хэрвээ та урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд дээд шатны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Захиргааны хэргийн шүүхэд хандан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж болно.

 Таны эрх, ашгийг зөрчсөн Захиргааны байгууллага, албан тушаалтныг харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар дээр дурдсан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулалгүйгээр шууд шүүхэд хандан нэхэмжлэл гаргана.

 Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгож, эрхээ хамгаалуулахаар иргэд, хуулийн этгээдээс гаргасан гомдол, нэхэмжлэлийн үндсэн дээр захиргааны хэргийг хянан шийдвэрлэж, төрийн гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хүний эрхийг хамгаалж, шүүхийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага юм.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэлд дараах зүйлийг тусгах шаардлагатай. Үүнд:

 ·         Нэхэмжлэлийг захиргааны хэргийн ямар шүүхэд гаргаж байгаа /анхан, давж заалдах, хяналтын шатны аль шүүх болох/;

 ·         Нэхэмжлэгч, хариуцагчийн овог, эцгийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг;

 ·         Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл;

/Аль захиргааны байгууллага, албан тушаалтан хэзээ захиргааны акт гаргаж, таны эрх ашгийг хөндсөн буюу зөрчсөн тухай/

 ·         Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүнчлэн нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийг хавсаргана.

 ·         Хавсаргасан баримт бичгийн жагсаалт.

/Захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргаж танд хүргүүлсэн захиргааны актын хуулбар гэх мэт нотлох баримтууд/

Жич: Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.

primi sui motori con e-max

Түнш Байгууллагууд

Хаяг

Хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 4-15160, Экспресс Тауэр, 6-р давхар, 603 тоот
Утас:
(976) 70111490
Факс:
(976) 123456789
Вэб сайт:
www.antagroup.mn
И-мэйл:
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нийгмийн сүлжээ

Анта групп нь нийгмийн сүлжээг ашиглан хэрэглэгч, харилцагчидтайгаа илүү ойр дотно байж, зах зээлийн эрэлт-хэрэгцээ болон хүсэл эрмэлзлийг мэдэрч ажиллах болно.

Биднийг дагах холбоос