"Хөдөлмөрийн гэрээ"-ний тухай ойлголт

Хөдөлмөрийн гэрээ, түүний эрх зүйн зохицуулалт

 

Аливаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй иргэд “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хөдөлмөрийн гэрээ”-ний тухай ойлголт дутмагаас шалтгаалан эрх, ашиг сонирхол нь зөрчигдөх тохиолдол цөөнгүй гардаг.

 

Иймээс энэ удаад та бүхэнд “Хөдөлмөрийн гэрээ”-тэй холбогдох хуулийн зохицуулалтын талаарх товч мэдээллийг хүргэж байна.

 

 

“Хөдөлмөрийн гэрээ” байгуулах:

Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлйн 21.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээ”-нд дараах гол нөхцөлийг заавал тохирч, тусгасан байх шаардлагатай. Үүнд:

  • Ажлын байрны буюу албан тушаалын нэр;
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;
  • Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;
  • Хөдөлмөрийн нөхцөл.

Хөдөлмөрийн гэрээ”-г байгуулах үед талууд дээр дурдсан гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол “Хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй.

Талуудын хооронд байгуулагдсанХөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй “Хөдөлмөрийн гэрээ”-г бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.

Хэрвээ Хөдөлмөрийн гэрээ”-г бичгээр байгуулаагүй бол ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй.

Түүнчлэн байнгын ажлын байранд “Хөдөлмөрийн гэрээ”-нээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглодог.

“Хөдөлмөрийн гэрээ”-г дуусгавар болгох:

“Хөдөлмөрийн тухай хууль”-д зааснаар “Хөдөлмөрийн гэрээ” нь дараахүндэслэлээр дуусгавар болно. Үүнд:

  • Талууд харилцан тохирсон;
  • Ажил олгогч иргэн, ажилтан нас барсан;
  • Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон;
  • Хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан;
  • Ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон;
  • Ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан;
  • Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
  • Хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах: “Хөдөлмөрийн гэрээ”-нд өөрөөр заагаагүй бол ажилтан “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд ийнхүү ажлын байраа орхисноор “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлагдсанд тооцно.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах: Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Үүнд:

  1. АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА БОЛОН ТҮҮНИЙ САЛБАР, НЭГЖ ТАТАН БУУГДСАН, ОРОН ТОО ХАСАГДСАН, ЭСХҮЛ АЖИЛТНЫ ТООГ ЦӨӨРҮҮЛСЭН;
  2. АЖИЛТАН МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАР, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА АЖИЛ, АЛБАН ТУШААЛДАА ТЭНЦЭХГҮЙ БОЛСОН НЬ ТОГТООГДСОН;
  3. АЖИЛТАН 60 НАС ХҮРЧ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР АВАХ ЭРХ ҮҮССЭН;
  4. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
  5. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;
  6. Сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон;
  7. Контрактад заасан үндэслэл буй болсон.

! Ажил олгогч нь эхний 2 үндэслэлээр “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлах бол энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй.

! Ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан болон дээр дурдсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эхний 3 үндэслэлээр ажлаас халагдсан тохиолдолд Ажил олгогч нь Ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

Ажил олгогч нь Ажилтанд “Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй.

Хэрвээ Ажил олгогч нь “Хөдөлмөрийн тухай хууль” болон “Хөдөлмөрийн гэрээ”-нд заасан үндэслэл үүсээгүй байхад иргэнийг ажлаас халсан бол эрх, ашиг сонирхлоо хэрхэн хамгаалуулах талаар дараагийн зөвлөгөө, мэдээллээс уншина уу.

primi sui motori con e-max

Түнш Байгууллагууд

Хаяг

Хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 4-15160, Экспресс Тауэр, 6-р давхар, 603 тоот
Утас:
(976) 70111490
Факс:
(976) 123456789
Вэб сайт:
www.antagroup.mn
И-мэйл:
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нийгмийн сүлжээ

Анта групп нь нийгмийн сүлжээг ашиглан хэрэглэгч, харилцагчидтайгаа илүү ойр дотно байж, зах зээлийн эрэлт-хэрэгцээ болон хүсэл эрмэлзлийг мэдэрч ажиллах болно.

Биднийг дагах холбоос