Барааны тэмдэг, түүнийг бүртгүүлэх

Оюуны өмчийн газарт барааны тэмдэг бүртгүүлэх

Барааны тэмдэг гэж юу вэ?

Монгол улсын “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-д зааснаар “барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгоно.

 

Барааны тэмдгийн зорилго, ач холбогдол нь юу вэ?

Бизнес эрхлэгчдийн хувьд барааны тэмдэг нь чухал ач холбогдолтой. Учир нь аливаа компанийн өнгө төрх, үйл ажиллагааны чиглэл, нүүр царайг илэрхийлдэг гол элемент нь барааны тэмдэг юм.

Барааны тэмдгийн үндсэн зорилго нь тухайн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ижил төсөөтэй бусад компанийн үйлчилгээнээс ялгах арга хэрэгсэл болоход оршино.

Барааны тэмдгийн хамгаалалт гэж юу вэ?

Та бүхэн өөрсдийн аж ахуйн нэгжийн нэрийг улсын бүртгэлд бүртгүүлснээр барааны тэмдгээр хамгаалагдана гэж ойлгож байгаа бол энэ нь эндүүрэл бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, барааны тэмдэг 2 нь тусдаа ойлголт юм.

Та барааны тэмдгээ Монголын Оюуны Өмчийн Газарт хуульд заасны дагуу бүртгүүлснээр танай компанийн барааны тэмдэг хамгаалалттай болно.

Барааны тэмдгийн бүртгэл нь танай компанийн барааны тэмдэгтэй ижил төстэй тэмдгийг ижил төрлийн үйлчилгээнд ашиглах, хэрэглэхээс хамгаалах онцгой эрхийг олгохоос гадна компанийн хувьд эдийн бус маш том хөрөнгө болоод зогсохгүй санхүүгийн эх үүсвэр болдог.

Барааны тэмдгийг хэрхэн бүртгүүлэх вэ?

Барааны тэмдгээ бүртгүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь Монголын Оюуны Өмчийн Газарт хандан хүсэлт гаргах бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Мэдүүлэг ( http://www.ipom.gov.mn
  2. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн байх)
  3. Үйлчилгээний хураамж болох 20,000 төгрөг тушаасан баримт (төрийн сан банкны 900009013 тоот данс)

- Мэдүүлэг бөглөхдөө холбогдох хэсгүүдийг анхааралтай уншиж бөглөхөөс гадна дараах зүйлсийг анхаарвал зохино. Үүнд:

- Мэдүүлгийг компьютерын MS Word программ дээр шивж гаргах;(гараар бөглөсөн мэдүүлгийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу)

- Барааны тэмдгийг өнгөтөөр хэвлэн гаргасан байх;

- Бараа үйлчилгээ хэсэгт одоо эрхэлж буй болон ирээдүйд эрхлэх үйл ажиллагааны хүрээнд тухайн барааны тэмдгийг ашиглах бүх төрлийн хувилбаруудыг тусгах нь зүйтэй.

Жич: Дараах 45 төрлийн заалтаас өөрийн барааны тэмдэгт тохирохыг сонгож болно.

  1. Үйлдвэрийн, шинжлэх ухаан, гэрэл зураг, тэрчлэн хөдөө аж ахуй, цэцэрлэгийн аж ахуй, ойн аж ахуйд хэрэглэдэг химийн бүтээгдэхүүн, боловсруулаагүй хиймэл давирхай, боловсруулаагүй хуванцар бууц бордоо, гал унтраах бодис, хатаалга болон гагнуурын бэлдмэл, хүнсний зүйл хадгалах химийн бодис, идээлгийн бодис, үйлдвэрлэлд хэрэглэдэг цавуу
  2. Будаг, чий, маажин, паалан гялга, мод муудахын эсрэг болон зэврэлтийн эсрэг урьдчилан сэргийлэх бодис, өнгөлөгч, идэмхий бодис, байгалийн түүхий давирхай, төмөрлөг цаас болон чимэглэгч, хэвлэгч болон уран зургийн нунтаг бодис.
  3. Цайруулагч бэлдмэл болон цагаан хэрэглэлд зориулсан бусад бодис, цэвэрлэх, өнгөлөх, гялалзуулах болон зүлгэх бэлдмэл, саван үнэртэй ус, тос, үсний тос, шүдний оо
  4. Үйлдвэрийн тос болон тосолгооны бодис, өтгөн тослогч, тоос сорох, чийглэх болон холбогч хольц, шатахуун (хөдөлгүүрийн спиртийг оруулж) болон гэрэлтүүлэгч лаа, дэнгийн гол, дэнлүү
  5. Эмийн бодис, мал эмнэлгийн болон ариун цзврийн бэлдмэл, эмнэлэгт хэрэглэх цагаан хоолны бодис, хүүхдийн хоол, шархны тууз, боолтын материал, шүд ариутгах бодис, буйлны лав, ариутгагч, хортон шавьж устгах бэлдмэл
  6. Ердийн төмөр болон хайлш, барилгын төмөрлөг материал, металл хийцийн явуулын барилга, төмөр замын тэрэгний төмөрлөг материал, цахилгааны бус утас болон ердийн төмөр утас, төмөр эдлэл, төмөр эдлэлийн жижиг бүтэц, төмөр яндан болон хоолой, сейф, бусад ангилалд ороогүй ердийн төмөрлөг, үнэт металл
  7. Машин болон машины багаж, мотор, хөдөлгүүр, (газрын дугуйт хэрэгслээс бусад), хос хүчний машин болон дамжуулах бүрэлдэхүүн, гар ажиллагаатайгаас бусад ХАА-н багаж хэрэгсэл, өндөг дарагч
  8. Гар төхөөрөмж, гар ажиллагаатай багаж хэрэгсэл, зүсэгч, огтлогч
  9. Шинжлэх ухааны, газар хэмжилтийн, далайн, цахилгааны, гэрэл зургийн, кино зураглалын, хараа зүйн, жинлүүрийн, хэмжүүрийн, дохиоллын, хяналтын, амь аврах, багшлах багаж хэрэгсэл, бичлэг хийх болон дуу дүрс авиа дахин үйлдвэрлэх зөөх хэрэгсэл, соронзон өгөгдөл зөөгч, бичлэгийн диск, автомат худалдах машин, зоосоор ажиллах машин, кассын бүртгэгч, тооцох машин, өгөгдөл боловсруулах төхеөрөмж болон цахим тооцоолуур, гал унтраах төхөөрөмж хэрэгсэл
  10. Мэс ажилбарын, эмнэлгийн, шүдний болон мал эмнэлгийн багаж, төхөөрөмж, хиймэл шүд, нүд, сонсгол бэртэнг эмчлэх бүтээгдэхүүн, шархны материал
  11. Гэрэлтүүлэг, халаалга, жигнэж боловсруулах, хоол хийх, хатаах агааржуулах, хөргөх, усан хангамж, ариун цэврийн зориулалтын хэрэгсэл
  12. Тээврийн хэрэгсэл, газар, агаар, усаар явах хөдлөх бүрэлдэхүүнд зориулсан багаж.
  13. Галт зэвсэг, тэсрэх бодис, зэр зэвсэг болон харвадаг зэвсэг
  14. Үнэт металл болон үнэт металл эдлэл ба тэдгээрийн хайлш, бусад ангилалд ордоггүй эдгээр материалаар хийсэн эдлэл, бэлэг дурсгал, үнэт эдлэл, үнэт чулуу, хугацааны болон хронометрийн багаж
  15. Хөгжмийн зэмсэг
  16. Цаас, шахмал цаас болон бусад ангилалд ороогүй эдгээр материалаар хийсэн эдлэл, хэвэлмэл хуудас, ном хавтаслах материал, гэрэл зураг, бичгийн хэрэглэл, бичиг хэргийн буюу гэр ахуйн цавуу, зураачийн хэрэгсэл, будгийн багс бийр, бичгийн машин болон албан ажлын зайлшгүй хэрэгцээт зүйлс (тавилгаас бусад), зааварчлах, багшлах машин (багажнаас бусад), боодлын хуванцар материал, (бусад ангилалд орсноос бусад), хөзөр, хэвлэгчийн бар, хэвлэлийн иж бүрдэл
  17. Резин, каучук, модны сүүн шүүс, бохь, гөлтгөнө болон эдгээр материалаар хийсэн бусад ангилалд ороогүй бараа, үйлдвэрлэлд хэрэглэх нягтруулсан хуванцар боодол, ломбо, тусгаарлах материал, металл бус уян хоолой
  18. Савхи болон хиймэл савхи, бусад ангилалд ороогүй ширэн эдлэл, малын арьс шир, аяны хайрцаг, аялалын цүнх, нарны шүхэр, жижиг шүхэр, гар таяг, эмээл, эмээл болон морины тоноглол, ташуур
  19. Барилгын материал (төмөр бус), барилгын металл бус хатуу хоолой, замын цардлага, газрын тосны шаараг, давирхай, металл бус зөөврийн байшин, металл бус хөшөө дурсгал.
  20. Модон тавилга, толь, зургийн жааз, модон (бусад ангилалд ороогүй), сүрлэн, ясан, үйсэн, зэгсэн, хулсан, модон сүлжмэл, халимын сахлан, дунгаар хийсэн, байгалийн сувдан, далайн хөөсөөр хийсэн болон хуванцар эдлэл, эдгээр бүх матриалыг орлуулагч
  21. Гэр ахуйн болон гал тогооны сав суулга болон иж бүрдэл (үнэт метал бус тэдгээрээр бүрсэн), угаалгын сүвэрхэг бодис болон сойз, сагс (будгийн бус), багс хийх материал, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, ган хусуур, боловсруулаагүй болон хагас боловсруулсан шил (барилгын шилнээс бусад), шилэн сав, шаазан болон бусад ангилалд ороогүй шавар вааран сав
  22. Ган татлага, олс, дээс, тор, сүүдрэвч, майхан брезент, завины далбаа, сагс, уут (бусад ангилалд ороогүй), дүүргэгч болон чигжээсний материал, (резин хуванцараас бусад), сүлжмэлийн утасны түүхий материал
  23. Сүлжмэлд хэрэглэх утас, ээрмэл
  24. Сүлжмэл болон бусад ангилалд ороогүй сүлжмэл бараа, ор ширээний бүтээлэг.
  25. Хувцас, гутал, малгай
  26. Зээг чимэглэл, нэхмэл, тууз эмжээр, оосор, товч, шагайвар, дэгээ, зүү, шор зүү, битүү зүү, хиймэл цэцэг
  27. Хивс, хивсэнцэр, шалны хивс, хулдаас, зузаан хулдаас, шаланд дэвсэх бусад материал, хананы (сүлжмэл бус)
  28. Тоглоом наадгай, бусад ангилалд ороогүй биеийн тамир, гимнастикийн хэрэгсэл, гацуур модны чимэглэл
  29. Max, загас, гэрийн шувуу болон ангийн шувууд, ангилсан мах, хадгалсан, хатаасан боловсруулсан жимс, хүнсний ногоо, нухаш, жимсний шүүс, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, идэшний өөх тос
  30. Кофе, цай, какао, элсэн чихэр, цагаан будаа, далдууны сата, хушуу будаа, хиймэл кофе, гурил, будааны гурилын бэлдмэл, талх, гурилан бүтээгдэхүүн, чихэр, мөхөөлдөс, зөгийн бал, бурам, хөөсөн, жигнэмэг нунтаг, давс, гич, сүмс, цуу (амтлах), амтлагч, мөс
  31. Хөдөө аж ахуй, цэцэрлэгийн, ойн аж ахуйн бүтээгдэхүүн, бусад ангилалд ороогүй будаа, амьд амьтан, цэвэр жимс, хүнсний ногоо, үр байгалийн ургамал, цэцэг, малын хоол тэжээл, амуу соёо
  32. Шар айраг, рашаан, хийжүүлсэн ус, спиртийн бус ундаа, жимсний дарс, жимсний ундаа, жимсний шүүс, сироп, ундаа хийх бусад бэлдмэл.
  33. Согтууруулах ундаа (шар айрагнаас бусад)
  34. Тамхи, тамхи татах хэрэгсэл, шүдэнз
  35. Зар сурталчилгаа, бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн удирдлага, байгууллагын үйл ажиллагаа
  36. Даатгал, санхүүгийн харилцаа, мөнгөний харилцаа, биет хөрөнгийн харилцаа
  37. Барилга барих, зохион бүтээх, засвар, суурилуулах үйлчилгээ
  38. Холбооны үйлчилгээ
  39. Тээврийн үйлчилгээ, тээвэр барааг хадгалах болон савлах, аялал зохион байгуулах
  40. Материалын боловсруулалт
  41. Боловсрол, сургалт явуулах, хүлээн авалт, спортын болон соёлын үйл ажиллагаа.
  42. Шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ, судалгаа, загвар, үйлдвэрийн судалгаа, шинжилгээний үйлчилгээ, компьютерийн программ хангамж болонтехник хангамжийг хөгжүүлэх үйлчилгээ
  43. Хүнс болон ундааны хангамжийн үйлчилгээ, буудлын захиалга
  44. Эмнэлгийн, эрүүл ахуйн, гоо сайхны, сувиллын үйлчилгээ, мал эмнэлэг, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн үйлчилгээ
  45. Хууль, эрх зүйн үйлчилгээ, хувь хүн болонөмч хамгаалалтын үйлчилгээ, хувь хүний хэрэгцээг хангахад чиглэгдсэн бусдаас үзүүлэх хувийн ба нийгмийн үйлчилгээ.

- Гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулна.

Дашрамд дурдахад энэхүү материалуудыг Оюуны өмчийн газарт бүрдүүлэн өгснөөс хойш 3-6 сар хүлээгддэг бөгөөд бараа үйлчилгээ нэмэх шаардлага гарвал дахин материал бүрдүүлж, 9 сар хүлээнэ. Иймээс анхлан материал бүрдүүлж өгөхдөө дээрх 45 төрлийн бараа үйлчилгээг сонговол дахин бараа үйлчилгээ нэмэх зорилгоор материал бүрдүүлэн өгөх шаардлага гарахгүй ба ингэснээр таны цаг хугацааг хэмнэх болно.

Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэл?

Барааны тэмдгийг Оюуны Өмчийн Газарт бүртгүүлэхээр хүсэлт гаргахаас өмнө таны заавал мэдэх ёстой нэг зүйл бол барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэл юм. Үүнд:

Ялгагдах шинж чанар агуулаагүй дараах зүйлийг барааны тэмдэгт тооцдоггүй:

  • үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томъёо дангаараа байвал;
  • тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс;
  • тухайн бараа, түүний сав, баглаа боодлын үл ялгагдах хэлбэр, дүрс;
  • Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлийн нэр, дүрс дангаараа байвал;
  • Монгол Улсын түүхэн хүмүүсийн бүтэн нэр, зохиомол нэр, хөрөг, зураг, тэдгээрт шууд хамаарах төсөөллийн нэр дангаараа байвал.

Дараах барааны тэмдгийг бүртгэхгүй:

  • Монгол Улсын болон Парисын конвенци, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын сүлд, далбаа, төрийн бэлгэдэл, Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын бүтэн ба товчилсон нэр, албан ёсны тэмдгээс бүрдсэн, эсхүл тэдгээртэй ижил, төсөөтэй бөгөөд тухайн улс, байгууллага, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй;
  • Монгол Улсын нэрд гарсан хүний бүтэн нэр, эсхүл зохиомол нэр, хөрөг, зургаас бүрдсэн бөгөөд тухайн хүний буюу түүний өв залгамжлагчийн зөвшөөрөлгүй;
  • Монгол Улсын төрийн одон, медаль болон бусад шагнал, баталгаа, хяналтын албан ёсны тэмдэг, дардастай ижил, төсөөтэй;
  • Агуулга нь нийгмийн дэг журам, зан суртахуунд харш;
  • Бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй;
  • Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил;
  • Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй;
  • Бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар;
  • Монгол Улсад нийтэд түгээмэл болсон бүтээлийн зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхтэй илэрхий зөрчилдөхөөр.

Барааны тэмдгийг бүртгүүлэхийн ач холбогдол, хэрхэн бүртгүүлэх талаар бага ч гэсэн ойлголт авсан гэдэгт найдаж байна. Танд амжилт хүсье.

primi sui motori con e-max

Түнш Байгууллагууд

Хаяг

Хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 4-15160, Экспресс Тауэр, 6-р давхар, 603 тоот
Утас:
(976) 70111490
Факс:
(976) 123456789
Вэб сайт:
www.antagroup.mn
И-мэйл:
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нийгмийн сүлжээ

Анта групп нь нийгмийн сүлжээг ашиглан хэрэглэгч, харилцагчидтайгаа илүү ойр дотно байж, зах зээлийн эрэлт-хэрэгцээ болон хүсэл эрмэлзлийг мэдэрч ажиллах болно.

Биднийг дагах холбоос