Манай Өмгөөллийн нөхөрлөлийн зүгээс та бүхэнд “Нийгмийн даатгалын багц зөвлөлгөө”-г цуврал болгон хүргэхээр боллоо. Энэхүү зөвлөлгөөний хүрээнд та бүхэн нийгмийн даатгалын цогц мэдээ, мэдээлэлтэй болно гэдэгт итгэлтэй байна.
“Нийгмийн даатгалын багц зөвлөлгөө” маань дараах хэсгээс бүрдэх юм. Үүнд:
• Нийгмийн даатгалын тухай ойлголт
• Тэтгэврийн даатгал, тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр
• Тэтгэмжийн даатгал, тэтгэмжийн даатгалын сангаас олгох тэтгэмж
• Эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тэтгэмж
• Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, энэ сангаас олгох тэтгэмж
• Ажилгүйдлийн даатгал, ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмж
ЦУВРАЛ №01
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ
Нийгмийн даатгал гэж юу вэ?
Иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ юм.
Нийгмийн даатгал ямар ямар төрөлтэй вэ?
1. Тэтгэврийн даатгал;
2. Тэтгэмжийн даатгал;
3. Эрүүл мэндийн даатгал;
4. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал;
5. Ажилгүйдлийн даатгал.
Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ
Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн 2 хэлбэртэй.
Албан журмаар даатгуулах иргэн:
• Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгуулага, иргэнтэй “Хөдөлмөрийн гэрээ”-гээр, эсхүл “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
• Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгуулага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
• Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч;
• “Хөдөлмөрийн гэрээ”-гээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн.
• Тэтгэвэр авагч иргэн нь ажилгүйдлийн болон эрүүл мэндийн даатгалаас бусад төрөлд даатгуулна.
Сайн дураар даатгуулах иргэн:
• Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн;
• Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид;
• Газар тариалан эрхлэгчид;
• Лангуу түрээслэгчид;
• Хувийн журмаар гадаад улсад ажиллагсад;
• Оюутан гэх мэт
Даатгуулах төрөл
Заавал даатгуулагч |
Сайн дураар даатгуулагч |
|
|
Даатгуулахын тулд хаана хандах вэ?
Заавал даатгуулагч |
Сайн дураар даатгуулагч |
Ажил олгогч ажилтныг даатгуулах үүрэгтэй. |
Бүрдүүлэх баримт бичиг:
Дээрх бичиг баримтыг харьяа дүүргийн НДБайцаагчид өгч, гэрээ байгуулна. |
Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээ
Заавал даатгуулагч |
Сайн дураар даатгуулагч |
|
Ажил олгогч-11% |
Ажилтан-10% |
|
|
|
Жич: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын хувь хэмжээ 3 хүртэл хувь байдаг.
Нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр, тэтгэмж
Заавал даатгуулагч |
Сайн дураар даатгуулагч |
Тэтгэвриин даатгалын сангаас:
Тэтгэмжийн даатгалын сангаас:
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас:
Ажилгүйдлийн даатгалын сангаас:
Эрүүл мэндийн даатгалын сангаас:
|
Тэтгэврийн даатгалын сангаас:
Тэтгэмжийн даатгалын сангаас:
Үйлдэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас:
|
Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж болох уу?
Заавал даатгуулагч |
Сайн дураар даатгуулагч |
БОЛОХГҮЙ Жич: Ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй бол ажил олгогчид хариуцлага ногдуулан ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж болно. |
БОЛОХГҮЙ |
Даатгуулагч ямар үүрэг хүлээх вэ?
Заавал даатгуулагч /Ажил олгогч/ |
Сайн дураар даатгуулагч |
|
|
Ямар тохиолдолд даатгуулагч хариуцлага хүлээх вэ?
Заавал даатгуулагч |
Сайн дураар даатгуулагч |
|
Сайн дураар даатгуулагч нь сард төлбөл зохих шимтгэлээ нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги ногдуулан төлүүлнэ. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих алдангийн 50 хувиас хэтрэхгүй байна. |