"Анта Групп"-ын үндэс суурь болсон Өмгөөллийн "Анта Консалтинг" ХХН нь 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан билээ. 2012 оны 09 дүгээр сарын 12-нд "Анта Финанс ББСБ" ХХК, 2013 оны 04 дүгээр сарын 04-нд "Анта Секьюрити" ХХК-иудыг тус тус банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа, хамгаалалтын чиглэлээр үүсгэн байгуулснаар үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.
Өмгөөллийн "Анта Консалтинг" ХХН нь хууль, эрх зүйн салбарын бүхий л төрлөөр онол, хэрэглээний өндөр түвшинд бэлтгэгдсэн туршлагатай хуульч, өмгөөлөгчдөөс бүрдсэн чадварлаг хамт олон юм. Бид үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн үйл ажиллагааг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах, хуульд нийцсэн оновчтой шийдэл, зөвлөмж, зөвлөгөөгөөр хангахын зэрэгцээ тэдэнд мэргэжлийн өндөр түвшний хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэхийг зорьж ажилладаг. Олон жилийн дадлага туршлагатай өмгөөлөгчдийн баг эрх зүйн бүх төрлийн хэрэг маргаануудад оролцож, АНУ, ОХУ-ын нэр хүнд бүхий их сургуулиуд, МУИС-ын Хууль зүйн сургуулийг бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн эрх зүйчдийн баг хууль зүйн ач холбогдол бүхий бичиг баримт, гэрээ хэлцлүүдийг мэргэжлийн түвшинд бэлтгэхээс гадна Монгол улсын нэр хүнд бүхий томоохон компани, төрийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай зөвлөхүүд бизнес, татвар, банк, санхүүгийн чиглэлээр бизнесийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.