"Анта Секьюрити" ХХК нь ЦЕГ-ын даргын 379 тоот тушаалын дагуу олгогдсон “Гэрээт харуул хамгаалалт” эрхлэх 245 тоот тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл амжилттай явуулж ирсэн хамт олон юм. Манай байгууллага нь Монголын хамгаалалтын албаны нэгдсэн “Өрнөх Соёмбо” холбооны гишүүн бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Аюушжав нь тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Мөн “Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль” /ГХХ/, ЦЕГ-аас батлан гаргасан удирдамж зэргийг үйл ажиллагааныхаа гол үндсэн удирдлага болгож, хамгаалагч нэг бүрийг ижил хувцас, формоор ханган, тусгай сургалтыг сар бүр хууль эрх зүй, харилцааны соёл, галт зэвсэг болон тусгай хэрэгсэлтэй хэрхэн харьцах, түүнийг шаардлагатай үед яаж ашиглах, бие бялдарын болон бусад сургалтуудыг мэргэжлийн багш, өөрсдийн мэдлэгт тулгуурлан зохион байгуулж явуулдаг билээ.
Бид өнөөгийн зах зээлийн байдалтай уялдуулан харилцагч байгууллагатай харилцан тохирсны үндсэн дээр үнийн уян хатан бодлогыг баримтлан ажиллах бөгөөд бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хамгаалалтын компаниудын үнийн жишигт нийцүүлэн ажиллахын зэрэгцээ аль болох шинийг эрэлхийлж, хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл, төхөөрөмжүүдийг хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай, чанартай зүйлийг сонгон үйлчилж байгаа болно.