Нэхэмжлэлд дараахь зүйлийг заавал тусгасан байна.
1. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа
2. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, харилцах утасны дугаар, хэрэв нэхэмжлэгч нь албан байгууллага буюу хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
3. Хариуцагчийнн овог, эцгийн нэр, өөрийнх нь нэр, хаяг, /оршин суугаа, ажлын газрын/ хэрэв хариуцагч нь албан байгууллага буюу хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
4. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүний нотлох баримтууд, нэхэмжлэлийн үнийн дүн
5. Нэхэмжлэлд хавсаргасан бичиг баримтууд, тэдгээрийн жагсаалт
6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нэхэмжлэлд заавал хавсаргана. Улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлүүлэхийг хүсвэл энэ тухай бичгээр гаргасан хүсэлтийг мөн нэхэмжлэлд хавсаргана.
Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагчтай бол нэхэмжлэлийг хариуцагчийн тооогоор гаргаж шүүхэд ирүүлнэ.