Хууль зүйн их сургуулийн нэгдүгээр болон хоёрдугаар дамжааны суралцагч нь танилцах дадлагыг өмгөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад хийхээр сонгосон бол танхимд олж авсан онолын мэдлэгээ баталгаажуулж, эрх зүйн тодорхой асуудал дээр өөрийн байр суурийг илэрхийлэх, албан бичиг боловсруулах, бусадтай харилцах чадвараа бодит нөхцөлд хөгжүүлэн турших, бие хүний ёс зүй, ухамсарт суралцах хэрэгтэй.
Та манай өмгөөллийн “Анта энд Партнерс” ХХН-д танилцах дадлага хийх хүсэлтэй байгаа бол дараах асуумжийг бөглөнө үү.